+976 9400 4282MembershipSign in
FMFF logoFederation of Mongolian Freight Forwarders

FMFF CUP 2026 — ГРАН-ПРИ ЦОМЫН ШИНЭ ЭЗЭН ТОДОРЛОО!

News articles are published in Mongolian.

Монголын Тээвэр Зуучлагчдын Нэгдсэн Холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг спортын зургаан төрөлт, шилжин явах ГРАН-ПРИ цомын төлөөх “FMFF CUP 2026” тэмцээн амжилттай өндөрлөж, энэ жилийн шилдгийн шилдэг байгууллага тодорлоо!

2026 оны 9 дүгээр сарын 26-наас 10 дугаар сарын 17-ны өдрүүдэд үргэлжилсэн тэмцээний спортын зургаан төрлийн нийлбэр дүнгээр Эс Би Логистикс баг тэргүүлж, шилжин явах ГРАН-ПРИ цомын шинэ эзэн боллоо!

Хурд хүч, ур чадвар, багийн нэгдэл, тууштай тэмцэгч чанараараа бусдыгаа манлайлж, FMFF CUP 2026 тэмцээний ерөнхий аваргаар тодорсон Эс Би Логистикс ХХК-н удирдлага, нийт баг тамирчид, хамт олонд халуун баяр хүргэе!

Мөн тэмцээний туршид шударга, нөхөрсөг өрсөлдөөнийг үзүүлж, спортын гайхалтай мөчүүдийг хамтдаа бүтээсэн нийт байгууллага, баг тамирчдадаа талархал илэрхийлье!